11 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, бүртгэлээс хасах

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, бүртгэлээс хасах

11.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хууль, эсхүл Хорооноос тогтоосон нэмэлт шаардлагыг хангаж ажиллаагүй бол үйл ажиллагааны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан үйл ажиллагааг нь хязгаарлах, түр зогсоох, эсхүл бүртгэлээс хасна.

11.2.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэлээс хасагдсан бол энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх дуусгавар болно.

11.3.Хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлээс хассан бол энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.