6 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ
6.1.Хүн, хуулийн этгээд гэрээ, хэлцэлд оролцогчийн нэрийн өмнөөс, тэдгээрийн захиалгаар, эсхүл тэдгээрт зориулан үзүүлэх виртуал хөрөнгийн үйлчилгээнд дараах үйл ажиллагаа хамаарна:
6.1.1.виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;
6.1.2.нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;
6.1.3.виртуал хөрөнгийг шилжүүлэх;
6.1.4.виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;
6.1.5.виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.
6.2.Виртуал хөрөнгийг энэ хуулийн 6.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглоно.
Тайлбар: -Энэ хуулийн 6.1.3-т заасан "виртуал хөрөнгийг шилжүүлэх" гэж бусдын нэрийн өмнөөс виртуал хөрөнгийг виртуал хөрөнгийн данс /хаяг/ хооронд шилжүүлэх үйл ажиллагааг ойлгоно.