11 дугаар зүйл. Нийтийн мэдээллийг устгах, өөрчлөлт оруулах
11.1.Мэдээлэл хариуцагч цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа нийтийн мэдээллийг дараах үндэслэлээр устгана:
11.1.1.тухайн мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаагүй бол мэдээллийн эзний хүсэлтээр;
11.1.2.хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр мэдээллийг устгахаар мэдээлэл хариуцагчид үүрэг хүлээлгэсэн;
11.1.3.хуульд заасан бусад.
11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад тохиолдолд нийтийн мэдээллийг устгахыг хориглоно.
11.3.Өөрт хамаарах мэдээлэл нь алдаатай, буруу ташаа, худал байх тохиолдолд мэдээллийн эзэн мэдсэн даруйд мэдээлэл хариуцагчид мэдэгдэж, холбогдох нотлох баримтыг хүргүүлэн мэдээллийг үнэн зөв болгож, өөрчлөлт оруулах эрхтэй.