19 дугаар зүйл. Танилт, нэвтрэлтийн систем
19.1.Төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхдээ хүн, хуулийн этгээдийг цахим гарын үсэг болон Засгийн газраас тогтоосон арга, хэрэгсэл бүхий танилт, нэвтрэлтийн системийг ашиглан таньж, баталгаажуулна. Тус системээр таньж, баталгаажуулсан мэдээллийг хүн, хуулийн этгээдээс цаасан хэлбэрээр шаардахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд мэдээлэл хариуцагч цахим хэлбэрээр бүрдүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./