23 дугаар зүйл. Мэдэгдэл хүргэх систем

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Мэдэгдэл хүргэх систем

23.1.Мэдээлэл хариуцагч мэдэгдэл хүргэх системийг ашиглан хүн, хуулийн этгээдэд дараах тохиолдолд цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэнэ:

23.1.1.хүн, хуулийн этгээдэд хамаарах хаалттай, хязгаарлалттай мэдээлэлд бусад этгээд хандсан;

23.1.2.мэдээлэл хариуцагчид гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаарх;

23.1.3.хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга;

23.1.4.татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх;

23.1.5.ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов.

23.2.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 23.1-д зааснаас бусад хүлээн авч болох мэдэгдэл, түүнийг хүлээн авах боломжтой хэлбэрийн талаар хүн, хуулийн этгээдэд мэдээлж болно.

23.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэний бүртгэлийн дугаараар хүнд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаараар хуулийн этгээдэд цахим шуудангийн хаягийг хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр мэдэгдэл хүргэх системд үүсгэнэ.

23.4.Хүн, хуулийн этгээд энэ хуулийн 23.3-т зааснаас бусад цахим шуудангийн хаягийг мэдэгдэл хүргэх системд бүртгүүлсний үндсэн дээр хэрэглэж болно.

23.5.Хаалттай, хязгаарлалттай мэдээллийг гүйцэтгэх ажлын хүрээнд эрх бүхий байгууллагад дамжуулсан бол энэ хуулийн 23.1.1 дэх заалт үйлчлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.