24 дугаар зүйл. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем

24.1.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем нь хүн, хуулийн этгээдэд нийтийн мэдээлэл, төрийн болон бусад үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх хэрэгсэл байна.

24.2.Мэдээлэл хариуцагч нь хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж байгаа үйлчилгээгээ төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан үзүүлнэ.

24.3.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загварыг Засгийн газар батална.

24.4.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон давтагдашгүй дугаар бүхий цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.