3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил болгохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
3.2.Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахтай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.