35 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаарх хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаарх хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

35.1.Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаар хүн, хуулийн этгээд дараах эрхтэй:

35.1.1.нийтийн мэдээллийн сан дахь өөрт хамаарах мэдээлэлтэй танилцах, хуулбарлаж авах, дамжуулах;

35.1.2.мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, энэ хуулийн 23.1-д зааснаас бусад мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах;

35.1.3.төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг цахим хэлбэрээр болон нийтийн мэдээллийн дэд бүтэц ашиглан авах.

35.2.Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаар хүн, хуулийн этгээд дараах үүрэгтэй:

35.2.1.мэдээллийн эзний зөвшөөрлийн үндсэн дээр хязгаарлалттай мэдээллийг ашиглах;

35.2.2.хуульд заасны дагуу олж авсан хязгаарлалттай мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй, задруулахгүй байх;

35.2.3.нийтийн мэдээллийн дэд бүтцэд ашигладаг нэвтрэх нэр, нууц үг, бусад хамгаалалтын арга, хэрэгслийн нууцлалыг бусдад задруулахгүй байх;

35.2.4.нийтийн мэдээллийн дэд бүтэц болон хүний нууцалсан буюу хамгаалагдсан систем, мэдээлэлд халдахгүй, доголдол үүсгэхгүй байх, бусдын эрх, нууц үгээр нэвтрэхгүй байх;

35.2.5.нийтийн мэдээллийн дэд бүтцэд ашигладаг нэвтрэх нэр, нууц үг, бусад хамгаалалтын хэрэгслийн нууцлал зэргийг алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй этгээд ашигласан, гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй гэж үзсэн, эсхүл өөрийнх нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд даруй нийтийн мэдээллийн систем хариуцагчид мэдэгдэх.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.