34 дугаар зүйл. Мэдээлэл хариуцагчийн нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаар хүлээх үүрэг
34.1.Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаар дараах үүрэгтэй:
34.1.1.үндсэн систем, дэмжих системд холбогдсон мэдээллийн системийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах;
34.1.2.салбарын болон байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх стратеги төлөвлөгөөтэй байх;
34.1.3.хариуцаж байгаа мэдээллийн системд хийгдсэн үйлдлийн бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг хариуцах;
34.1.4.чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээнд үүссэн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, өөрчлөлт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах;
34.1.5.хариуцаж байгаа мэдээллийн санг хүн, хуулийн этгээдээс цахим хэлбэрээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
34.1.6.нээлттэй өгөгдлийг мэдээллийн системд уншигдах хэлбэрээр байршуулж, хүн, хуулийн этгээд ашиглах боломжийг бүрдүүлэх, төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд холбох;
34.1.7.хариуцаж байгаа мэдээллийн системийг энэ хуулийн 18.11-д заасан нөхцөл, шаардлагыг хангаж нийтийн мэдээллийн дэд бүтцэд холбох;
34.1.8.өөрийн чиг үүрэгт хамаарах үйлчилгээг цахим хэлбэрээр болон нийтийн мэдээллийн дэд бүтэц ашиглан хүн, хуулийн этгээдэд үзүүлэх;
34.1.9.мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах тухай бүр энэ хуулийн 27.8-д заасны дагуу бүртгүүлэх;
34.1.10.хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл хариуцагчийн систем ашиглах болон байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, аюулгүй байдлыг дотооддоо хангахтай холбогдсон журмыг батлах;
34.1.11.нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаарх хууль тогтоомж, Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг харьяа байгууллагын хэмжээнд хангах.
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦ БОЛОН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ