33 дугаар зүйл. Үндэсний дата төв

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Үндэсний дата төв

33.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Үндэсний дата төв ажиллана.

33.2.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сан, түүний нөөцийг Үндэсний дата төвд хадгална.

33.3.Байгууллагын мэдээллийн сангийн нөөцийг Үндэсний дата төвд хадгалж болно.

33.4.Мэдээлэл хариуцагчийн системийг Үндэсний дата төвд байршуулж болно.

33.5.Үндэсний дата төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

33.5.1.үндсэн системээр мэдээлэл солилцох холболт үүсгэх;

33.5.2.үндсэн системд холбогдох хуулийн этгээдийн мэдээллийн системд тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг боловсруулах;

33.5.3.үндсэн болон дэмжих системийн үйлдлийн бүртгэл үүсгэх, хадгалах, хамгаалах, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;

33.5.4.хуульд заасан бусад.

33.6.Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд стандартын шаардлагыг хангасан дата төв байгуулж болох бөгөөд Үндэсний дата төвтэй үйл ажиллагаагаа уялдуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.