32 дугаар зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
32.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
32.1.1.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаа, нээлттэй өгөгдлийн талаар төрөөс баримтлах бодлого, нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн төслийг боловсруулах;
32.1.2.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаа, нээлттэй өгөгдлийн талаарх хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
32.1.3.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагааны талаар хуулиар эрх олгосны дагуу дүрэм, журам, заавар, аргачлал баталж, хэрэгжилтийг хангах;
32.1.4.үндсэн систем, дэмжих системийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээг авах;
32.1.5.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагааны талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
32.1.6.хариуцсан асуудлаар олон улс, бүс нутаг, гадаад улсын нийтийн мэдээллийн системийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
32.1.7.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх;
32.1.8.энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу мэдээлэл хариуцагчийн хэрэгжүүлэх нийтийн мэдээллийн системд зөвлөмж, дүгнэлт гаргах;
32.1.9.нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилтэд хяналт тавих;
32.1.10.нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл хөгжүүлэхэд ашиглах технологийн талаар баримтлах чиглэлийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
32.1.11.суурь болон төрөлжсөн мэдээллийн сан, нээлттэй өгөгдлийн бүртгэл хөтлөх;
32.1.12.Үндэсний дата төвийн дүрэм, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, батлагдсан төсвийн хүрээнд бүтэц, орон тоог батлах;
32.1.13.мэдээлэл хариуцагчийн нийтийн мэдээллийн систем, цахим үйл ажиллагаа хариуцсан нэгж, албан тушаалтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
32.1.14.үндсэн систем, дэмжих системд холбогдох журам, заавар, аргачлалын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах;
32.1.15.үндсэн систем, дэмжих систем, төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийг хариуцах;
32.1.16.нээлттэй өгөгдөл бий болгох талаар мэдээлэл хариуцагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
32.1.17.нээлттэй өгөгдлийн нөхцөл, шаардлага, стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах;
32.1.18.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаа, нээлттэй өгөгдлийн талаар олон нийтэд сурталчлах, иргэний харилцаа холбоо, мэдээллийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ, сургалт зохион байгуулах;
32.1.19.энэ хуулийн 8.16-д заасан цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих журмын төсөл боловсруулах;
32.1.20.энэ хуулийн 321.1-д заасан чиг үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмж, чиглэл өгөх; /Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
32.1.21.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
32.2.Энэ хуулийн 32.1.4, 32.1.13, 32.1.14, 32.1.15, 32.1.16, 32.1.18-д заасан чиг үүргийг бусад этгээдээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгүүлж болно.