31 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаарх Засгийн газрын бүрэн эрх
31.1.Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл бий болгох, төрийн цахим үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх, хүний нөөцийн хөгжлийн төсөл, хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;
31.1.2.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам батлах;
31.1.3.хуульд заасан бусад.