30 дугаар зүйл. Цахим баримт бичиг үйлдэх
30.1.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл хариуцагч баримт бичгийг үйлдэх, дамжуулах, хүлээн авах, хадгалах, хамгаалах болон ашиглахдаа цахим баримт бичигт суурилна.
30.2.Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан болон энэ хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлд заасан дэмжих системийг ашиглана.
30.3.Цахим хэлбэрээр үйлдэгдээгүй баримт бичгийг цахим баримт бичигт хөрвүүлж болно.
30.4.Цахим баримт бичиг хөтлөлтийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34.2-т заасан журмаар зохицуулна.
30.5.Хуульд өөрөөр заагаагүй бол цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй нэгэн адил хүчинтэй байна.
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦ БОЛОН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТОЛЦОО