29 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн систем байгуулах

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн систем байгуулах

29.1.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 29.4-т зааснаас бусад нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө дараах асуудлаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зөвлөмж, дүгнэлт гаргуулна: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

29.1.1.нийтийн мэдээллийн систем хоорондын харилцан уялдаа;

29.1.2.нийтийн мэдээллийн системийн эдийн засгийн үр ашигтай байдал;

29.1.3.хэрэглэх технологийн нийцэл, хүний хэрэглээнд тохирсон байдал;

29.1.4.аюулгүй, найдвартай байдлын шийдэл;

29.1.5.бусад шаардлагатай асуудал.

29.2.Энэ хуулийн 34.1.2-т заасан стратеги төлөвлөгөө болон нийтийн мэдээллийн дэд бүтцэд хамаарах төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь энэ хуулийн 28.1-д заасан ерөнхий төлөвлөлт, энэ хуулийн 32.1.10-т заасан баримтлах чиглэлтэй нийцсэн байна.

29.3.Энэ хуулийн 29.1, 29.2-т заасан үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

29.4.Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө энэ хуулийн 29.5-д заасан ангилалд хамаарах системд техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэж ирүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.5.Техник, эдийн засгийн үндэслэл хийлгэх шаардлагатай нийтийн мэдээллийн системийн ангиллыг цахим хөгжил, харилцаа холбооны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.