28 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт
28.1.Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийг Засгийн газар батална.
28.2.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 28.1-д заасан ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэн байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөлтийг гарган хэрэгжүүлнэ.
28.3.Нийтийн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөлтийн нийтлэг журмыг Засгийн газар батална.