3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хүний хувийн мэдээлэл /цаашид "мэдээлэл" гэх/-ийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцаанд энэ хууль нэгэн адил үйлчилнэ.

3.3.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

3.3.1.хүн өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах;

3.3.2.хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;

3.3.3.хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглах;

3.3.4.мэдээллийг нийтэд ил болгохоор хуульд заасан.

3.4.Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.5.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбогдсон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.