21 дугаар зүйл. Гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой бүртгэл хийх

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой бүртгэл хийх

21.1.Гэрчилгээжүүлэх байгууллага нь гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авах, энэ хуулийн 20.2.4-т заасны дагуу холбогдох мэдээллийг шалгасан талаар бүртгэл хөтөлж, бүртгэлийг хадгална.

21.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүргийг гүйцэтгэх бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцтэй байна:

21.2.1.хүн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авах, мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах;

21.2.2.гэрчилгээний мэдээллийн санд гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг оруулах, мэдээллийн санг тасралтгүй ажиллуулах;

21.2.3.энэ хуулийн 20.2.12-т заасан үүргийг гүйцэтгэх;

21.2.4.энэ хуулийн 22.1-д заасны дагуу мэдээллийг нээлттэй болгох;

21.2.5.хүсэлт гаргагчийн хувийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх.

21.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний үндсэн дээр бусад этгээдээр энэ хуулийн 21.2-т заасан үүргийг гүйцэтгүүлж болно.

21.4.Энэ хуулийн 21.3-т заасны дагуу гэрээний үндсэн дээр бүртгэл хийх үүргийг шилжүүлэн авсан этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл хийхтэй холбоотой өгсөн үүрэг, чиглэл, даалгаврыг зөрчсөн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар хүлээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.