23 дугаар зүйл. Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

23.1.Улсын бүртгэлийн байгууллагаас бусад этгээд гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-тэйгээр эрхэлнэ.

23.2.Тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид олгоно.

23.3.Компанийг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шинээр бий болж байгаа компанид шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авсан компани энэ хуулийн 20.1, 20.2, 20.3-т заасан эрх, үүргийг хүлээнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.