24 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага

24.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах шаардлагыг хангасан байна:

24.1.1.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулж, баталсан байх;

24.1.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон санхүү, хүний нөөц, техник, технологи болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх.

24.2.Энэ хуулийн 24.1.1-д заасан гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулахдаа гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.