25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.2.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журам; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.3.харилцагч банкны мэдэгдэл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.4.баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.5.кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэсэн талаарх тайлан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.6.олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын стандартын шаардлагыг хангасан талаарх тайлан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.1.7.өөр төрлийн зөвшөөрөл эзэмшдэг бол зөвшөөрлийн хуулбар. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.