26 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
26.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 17 өдрийн дотор шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 25.1-д заасан баримт бичгийг хүлээн авч дараах ажиллагаа явуулна:
26.2.1.хүсэлтийг бүртгэж, бүртгэл хийгдсэн баримтыг хүсэлт гаргасан этгээдэд өгөх;
26.2.2.хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, шаардлага хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгох тухай тусгай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэх;
26.2.3.мэдэгдэл хүлээн авсан тусгай зөвшөөрөл хүсэгч даатгалд даатгуулж, холбогдох баримт бичгийг ирүүлсний дараа тусгай зөвшөөрөл олгох.
26.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж, хариуг бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлнэ.
26.5.Энэ хуулийн 26.2.3-т заасан даатгалын үнэлгээний доод хэмжээг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
26.6.Тусгай зөвшөөрөлд дараах мэдээллийг тусгана:
26.6.1.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын нэр;
26.6.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;
26.6.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;
26.6.4.тусгай зөвшөөрлийн хугацаа;
26.6.5.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаандтавих нөхцөл, шаардлага;
26.6.6.тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
26.6.7.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.
26.7.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгоход тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
26.8.Гэрээнд тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тогтоохтой холбоотой харилцааг тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./