27 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
27.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа таван жил байна.
27.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө хугацааг сунгуулах тухай хүсэлтийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
27.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 27.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.
27.4.Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгана.
27.5.Энэ хуулийн 28.1-д заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн ажлын гурван өдрийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд холбогдох тэмдэглэл хийнэ.
27.6.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.
27.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрчилгээ эзэмшигчид энэ тухай мэдэгдэнэ.