28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

28.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд харилцаа холбооны улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл татвараас хоёр, түүнээс дээш удаа зайлсхийсэн, татвар төлөхөөс зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг гурав хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж болно.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд өмнө олгосон гэрчилгээ эзэмшигч тоон гарын үсэг хэрэглэх нөхцөлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хангаж ажиллах бөгөөд түдгэлзүүлсэн хугацаанд шинээр гэрчилгээ олгохгүй.

28.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын гурван өдрийн дотор бичгээр, эсхүл энэ хуулийн 26.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тохиолдолд зөвшөөрлийг сэргээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.