31 дугаар зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-01-06

31.1.Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1.нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

31.1.2.нийтийн түлхүүрийг гэрчилгээжүүлэх, гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг агуулсан гэрчилгээний үндэсний санг бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах;

31.1.3.гадаад улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагаатай үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааг нийцүүлэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

31.1.4.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлагыг тодорхойлох, аюулгүй байдлын хяналтыг тодорхойлсон баримт бичиг батлах;

31.1.5.нийтийн түлхүүрийн дэд бүтцэд тавигдах шаардлагыг батлах;

31.1.6.энэ хуулийн 26, 27, 28, 29 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хүчингүй болсонд тооцох, энэ талаар бүртгэл хөтлөх;

31.1.7.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа шалгалт хийж, дүгнэлт гаргах;

31.1.8.шаардлагатай тохиолдолд гэрчилгээжүүлэх байгууллагын энэ хуульд заасан үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн шинжээчээр шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.1.9.тоон гарын үсгийн хэрэглээг төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааны уялдаа, зохион байгуулалтыг хангах;

31.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь, хэмжээг зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн тоонд үндэслэн тогтоох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

31.1.11.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.