30 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл
30.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсанаас бусад тохиолдолд гэрчилгээ эзэмшигчийн мэдээллийг бусдад дамжуулахыг хориглоно:
30.1.1.гэрчилгээ эзэмшигч өөрт хамааралтай мэдээллийг бусдад дамжуулахыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрсөн; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
30.1.2.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харилцаа холбооны улсын байцаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
30.1.3.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчилгээ эзэмшигчийн мэдээллийг эрх бүхий этгээд шаардсан.
НИЙТИЙН ТҮЛХҮҮРИЙН ДЭД БҮТЦИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ