4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."гэрчилгээжүүлэх байгууллага" гэж улсын бүртгэлийн байгууллага, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг;

4.1.2."нийтийн түлхүүрийн дэд бүтэц" гэж тоон гарын үсгийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх, зохион байгуулах, хуваарилах, хэрэглэх, хадгалах, хүчингүй болгох, түүнийг цахим харилцаанд нэвтрүүлж ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тогтолцоог;

4.1.3."тоон гарын үсэг" гэж энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгийг;

4.1.4."тоон гарын үсгийн гэрчилгээ" гэж тоон гарын үсгийн нийтийн түлхүүртэй давтагдашгүй байдлаар холбогдсон хүн, хуулийн этгээдэд тоон гарын үсэг хэрэглэх эрхийг олгосон цахим баримт бичгийг;

4.1.5."тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх тоон гарын үсгийн хувийн түлхүүр эзэмшигч хүн, хуулийн этгээдийг;

4.1.6."тоон гарын үсгийн нийтийн түлхүүр" гэж тоон гарын үсгийн хувийн түлхүүртэй математик хамааралтай, өгөгдлийг нууцлах, тоон гарын үсгийг шалгах зориулалттай тэмдэгтийн дарааллыг;

4.1.7."тоон гарын үсгийн хувийн түлхүүр" гэж тоон гарын үсгийг үүсгэх, өгөгдлийг тайлах зориулалттай тэмдэгтийн давтагдашгүй дарааллыг;

4.1.8."тоон гарын үсгийн хэрэгсэл" гэж тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан тоон гарын үсгийг үүсгэх, нийтийн түлхүүр ашиглан тоон гарын үсгийг шалгах боломжтой техник хэрэгсэл, программ хангамжийг;

4.1.9."цахим баримт бичиг" гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг;

4.1.10."цахим гарын үсэг" гэж цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг.

ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ХЭРЭГЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.