5 дугаар зүйл. Цахим гарын үсэг хэрэглэх
5.1.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэнэ.
5.2.Хүн, хуулийн этгээдийн хэрэглэх цахим гарын үсгийн тоо, хэлбэрт хязгаар тогтоохгүй.
5.3.Хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.