6 дугаар зүйл. Тоон гарын үсэг хэрэглэх
6.1.Тоон гарын үсгийн гэрчилгээ /цаашид "гэрчилгээ" гэх/-д заасан тоон гарын үсгийн хувийн түлхүүр эзэмшигч 16 насанд хүрсэн хүн тоон гарын үсэг хэрэглэж болно.
6.2.Тоон гарын үсэг нь дараах шаардлагыг хангасан байна:
6.2.1.тоон гарын үсгийн хувийн түлхүүр /цаашид "хувийн түлхүүр" гэх/ ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн байх;
6.2.2.тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч /цаашид "гэрчилгээ эзэмшигч" гэх/-ийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр /цаашид "нийтийн түлхүүр" гэх/ ашиглан таних, шалгах боломжтой байх;
6.2.3.мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа мэдээлэлд өөрчлөлт оруулсан, мэдээллийн бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой байх.
6.3.Тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.4.Төрийн албан хаагч төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болно.
6.5.Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.
6.6.Мэдээллийн системд хүн, хуулийн этгээдийг таньж, баталгаажуулах зорилгоор тоон гарын үсгийг ашиглаж болно.