7 дугаар зүйл. Цахим тамга хэрэглэх
7.1.Цахим тамгыг гэрчилгээнд заасан хувийн түлхүүр эзэмшигч хуулийн этгээд хэрэглэж болно.
7.2.Цахим тамгыг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.
7.3.Цахим тамгыг хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээд итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хэрэглэж болно.
7.4.Цахим тамга энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан байна.
7.5.Хуулийн этгээд цахим тамгагүй бол энэ хуулийн 7.2, 7.3-т заасан этгээдийн тоон гарын үсгийг хэрэглэж болно.
7.6.Цахим тамгыг энэ хуулийн 7.2, 7.3-т заасан этгээдийн тоон гарын үсэгтэй хамт хэрэглэж болно.