8 дугаар зүйл. Тоон гарын үсгийн хэрэгсэл, түүнд тавигдах шаардлага
8.1.Тоон гарын үсэг үүсгэх болон хувийн түлхүүрийг хадгалах, хэрэглэхэд дараах шаардлагыг хангасан тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглана:
8.1.1.хувийн түлхүүрийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
8.1.2.хувийн түлхүүрийг үүсгэх болон нийтийн түлхүүрийг дамжуулахдаа түүний давтагдашгүй байдал болон нууцлалыг хангасан байх.
8.2.Тоон гарын үсгийн хэрэгслийг гэрчилгээ эзэмшигч эзэмшинэ.
8.3.Тоон гарын үсгийн хэрэгсэлд гэрчилгээний мэдээлэл, хувийн түлхүүрийг байршуулна.
8.4.Иргэний үнэмлэхийг тоон гарын үсгийн хэрэгслээр ашиглаж болох бөгөөд энэ хуулийн 8.3-т заасан мэдээллийг түүний санах ойд байршуулна.
8.5.Тоон гарын үсгийн хэрэгслийн төрөлд хязгаар тогтоохгүй бөгөөд шаардлага хангасан тоон гарын үсгийн хэрэгслийн төрлийн жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргаж, нийтэд мэдээлнэ.