9 дугаар зүйл. Цагийн бүртгэл
9.1.Цахим мэдээлэлд тоон гарын үсэг зурагдсан хугацаа, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг тогтоох зорилгоор цагийн бүртгэл хөтөлнө.
9.2.Тоон гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй холбогдсон байна.
9.3.Цагийн бүртгэл хөтлөх үйл ажиллагаа хараат бус, хөндлөнгийн байна.
9.4.Цагийн бүртгэлийн систем нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодорхойлсон сүлжээний цагийн сервертэй холбогдсон байна.
9.5.Цагийн бүртгэл хөтлөх, аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
9.6.Тоон гарын үсгээс бусад хэлбэрийн цахим гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй холбогдож болно.
ГЭРЧИЛГЭЭ, ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ