10 дугаар зүйл. Гэрчилгээ

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Гэрчилгээ

10.1.Тоон гарын үсэг нь гэрчилгээжүүлэх байгууллагаас олгосон гэрчилгээтэй байна.

10.2.Гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

10.2.1.гэрчилгээ олгосон байгууллагын нэр;

10.2.2.гэрчилгээ эзэмшигч нь хүн бол эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, Монгол Улсын иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;

10.2.3.гэрчилгээний дугаар, гэрчилгээ олгосон он, сар, өдөр;

10.2.4.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа;

10.2.5.нийтийн түлхүүртэй холбоотой мэдээлэл.

10.3.Гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр энэ хуулийн 10.2-т зааснаас гадна дараах мэдээллийг гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээнд нэмж тусгаж болно: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3.1.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх эрхэд хийсэн хязгаарлалт;

10.3.2.тоон гарын үсэг, цахим тамгыг хэрэглэн хийх хэлцэл /гэрээ/-ийн үнийн дүнгийн хэмжээнд тогтоосон хязгаарлалт.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.