11 дугаар зүйл. Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Гэрчилгээний хүчинтэй байх хугацаа

11.1.Гэрчилгээг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд таван жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд түүний оршин суух хугацаагаар, эсхүл гурван жилээс дээш хугацаагаар оршин суух бол гурван жилийн хугацаагаар олгоно.

11.2.Гэрчилгээний хүчинтэй байх хугацааг гэрчилгээнд заасан гэрчилгээжүүлэх байгууллагын олгосон өдрөөс дуусах өдөр хүртэл хугацаагаар тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.