12 дугаар зүйл. Гэрчилгээний үнэ

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Гэрчилгээний үнэ

12.1.Гэрчилгээний үнэ нь дараах үнээс бүрдэнэ:

12.1.1.хүн, хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг, цахим тамгын үнэ;

12.1.2.тоон гарын үсгийн хэрэгслийн үнэ.

12.2.Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд олгох тоон гарын үсгийн гэрчилгээ, хувийн түлхүүрийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулахад энэ хуулийн 12.1 дэх хэсэг хамаарахгүй.

12.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгох тоон гарын үсгийн гэрчилгээний үнийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлалын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.