13 дугаар зүйл. Гэрчилгээний мэдээллийн сан

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Гэрчилгээний мэдээллийн сан

13.1.Гэрчилгээжүүлэх байгууллага гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон болон бусад мэдээллийг агуулсан мэдээллийн сантай байна.

13.2.Мэдээллийн санд дараах мэдээллийг тусгана:

13.2.1.гэрчилгээ эзэмшигч нь хүн бол эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, Монгол Улсын иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;

13.2.2.гэрчилгээний дугаар;

13.2.3.гэрчилгээ олгосон он, сар, өдөр;

13.2.4.гэрчилгээний хүчинтэй байх хугацаа;

13.2.5.гэрчилгээг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон хугацаа, үндэслэл;

13.2.6.бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.