14 дугаар зүйл. Гэрчилгээ эзэмшигч
14.1.Энэ хуульд заасан журмын дагуу гэрчилгээ авсан хүн, хуулийн этгээд нь гэрчилгээ эзэмшигч байна.
14.2.Гэрчилгээ эзэмшигч дараах эрхтэй:
14.2.1.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх;
14.2.2.гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай хүсэлт гаргах;
14.2.3.өөрийн хувийн түлхүүрийг гэрчилгээжүүлэх байгууллагад хэсэгчилсэн байдлаар хадгалуулах;
14.2.4.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхдээ энэ хуулийн 10.3-т заасан хязгаарлалт тогтоох;
14.2.5.хуульд заасан бусад.
14.3.Гэрчилгээ эзэмшигч дараах үүрэгтэй:
14.3.1.хувийн түлхүүрийг бусдад шилжүүлэхгүй байх;
14.3.2.хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;
14.3.3.хувийн түлхүүрийг бусад этгээд мэдсэн, эсхүл мэдэх үндэслэлтэй гэж үзвэл энэ тухай гэрчилгээжүүлэх байгууллагад даруй мэдэгдэх;
14.3.4.гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд гэрчилгээнд хамаарах хувийн түлхүүрийг ашиглахгүй байх;
14.3.5.хууль бус гэж үзсэн мэдээллийг баталгаажуулах, нууцлахад хувийн түлхүүрийг ашиглахгүй байх;
14.3.6.хуульд заасан бусад.
14.4.Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж хувийн түлхүүрийг бусдад шилжүүлсэн, хувийн түлхүүрийн нууцыг задруулснаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна.
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ