15 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээд гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хүн, хуулийн этгээд гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах

15.1.Гэрчилгээ эзэмших хүсэлтийг Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагад, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр гаргана.

15.2.Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээнээс гадна нэмэлт тоон гарын үсэг хэрэглэх зорилгоор гэрчилгээ эзэмших бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүсэлт гаргана.

15.3.Хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:

15.3.1.хүсэлт гаргагчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, хуулийн этгээдийг төлөөлөх хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

15.3.2.хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн регистрийн дугаар, хуулийн этгээдийг төлөөлөх хүний иргэний бүртгэлийн дугаар;

15.3.3.хүсэлт гаргагчийн харилцах утасны дугаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;

15.3.4.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх эрхэд хязгаарлалт тогтоосон эсэх;

15.3.5.тоон гарын үсэг, цахим тамгыг хэрэглэн хийх хэлцэл /гэрээ/-ийн үнийн дүнгийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон эсэх;

15.3.6.гэрчилгээнд тусгах шаардлагатай бусад мэдээлэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.