5 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

5.1.Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1.нэгдмэл удирдлагатай байх;

5.1.2.шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурласан байх;

5.1.3.үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг дэмжих;

5.1.4.эрсдэлийн үнэлгээнд тулгуурлах;

5.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;

5.1.6.олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.