6 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чиглэл
6.1.Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
6.1.1.кибер аюулгүй байдлын бодлого, удирдлага, зохион байгуулалт;
6.1.2.кибер аюулгүй байдлыг хангах техник, технологийн арга хэмжээ;
6.1.3.кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ;
6.1.4.кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх арга хэмжээ.