2 дугаар зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж
2.1.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.