3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль дараах харилцаанд үйлчилнэ:

3.1.1.Монгол Улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажих, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаа;

3.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөлтэй холбогдсон харилцаа.

3.2.Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.3.Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг эх орондоо эргэн ирэхийг дэмжихтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар зохицуулна.

3.4.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах, эх орондоо буцаж ирэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулиар зохицуулна.

3.5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

3.6.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын иргэнд олгох виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

3.7.Энэ хууль Монгол Улсын ажиллах хүчний дотоод шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон харилцаанд үйлчлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.