24 дугаар зүйл. Гадаад ажилтанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Гадаад ажилтанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох

24.1.Энэ хуулийн 23.6-д заасан зөвшөөрөл авсан ажил олгогч гадаад ажилтныг сонгон хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох бусад баримт бичгийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

24.2.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.1-д заасан мэдээллийг үндэслэн гадаад ажилтанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно.

24.3.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь ажил олгогчийн сонгосон гадаад ажилтны овог, нэр, иргэний харьяалал, хөдөлмөр эрхлүүлэх хуулийн этгээдийн нэр, хөдөлмөр эрхлэх байршил, зөвшөөрлийн хугацаа зэрэг мэдээллийг агуулсан байна.

24.4.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь ажлын байр, хөдөлмөрийн гэрээний хугацаанаас хамааран нэг жил хүртэл байна.

24.5.Гадаад ажилтанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

24.6.Гадаад ажилтныг Монгол Улсад ирсний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.