5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."гадаад ажилтан" гэж Монгол Улсад хөдөлмөр эрхэлж, эсхүл дадлагажиж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
5.1.2."гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ" гэж Монгол Улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажих нөхцөлийн талаар хүлээн авагч болон илгээгч талын эрх бүхий байгууллага хооронд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулсан хэлцлийг; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.1.3."дадлагажих" гэж ажлын байрны үндсэн чиг үүргийг сургалт, зааварчилгаатай хослуулан сургагч-ажилтныг дагалдуулан, цалин хөлстэй гүйцэтгэх хөдөлмөр эрхлэлтийг;
5.1.4."зуучлагч" гэж зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, ашгийн төлөө хуулийн этгээдийг;
5.1.5."зуучлах үйлчилгээ" гэж Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг;
5.1.6."зуучлуулагч" гэж зуучлах үйлчилгээ авч байгаа 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
5.1.7."монгол ажилтан" гэж энэ хуулийн 5.1.2-т заасан гэрээний дагуу гадаадад хөдөлмөр эрхэлж, эсхүл дадлагажиж байгаа Монгол Улсын иргэнийг;
5.1.8."хүлээн авагч улс" гэж гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ байгуулсан гадаад улсыг.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ГАДААДАД ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХ