8 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ · энэ зүйлийг 2023-01-06-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2023-01-06-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

8.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

8.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;

8.1.2.гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ;

8.1.3.энэ хуулийн 7.1.2, 7.1.3-т заасныг хангаж байгаа талаарх тодорхойлолт, лавлагаа;

8.1.4.нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт;

8.1.5.татварын өргүй тухай тодорхойлолт;

8.1.6.санхүүгийн эх үүсвэр, түүний баталгаа, санхүүгийн аудитаар баталгаажсан тайлан;

8.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.