11 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалах, хамгаалах
11.1.Генетик нөөц агуулсан ургамал, амьтан, бичил биетнийг уугуул амьдрах орчныг хадгалж тэтгэх, гаршуулж тэжээх, сэлгэх, сэргээн нутагшуулах, тарималжуулах, генийн сан, ургамал, амьтны хүрээлэн байгуулах замаар хамгаална.
11.2.Төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн байгаль орчны албатай хамтран генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эрэл хайгуул, судалгааг зохион байгуулж мэдээллийн санд бүртгэж хамгаална.
11.3.Нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бол тарималжуулна.
11.4.Төрийн захиргааны төв байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгт хамаарах энэ хуулийн 10.6-д заасан мэдээллийн нууцлалыг хадгална.