13 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах этгээд

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах этгээд

13.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тусгай зөвшөөрлийг дараах этгээд /цаашид “өргөдөл гаргагч” гэх/-д олгоно: /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.1.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд;

13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хуулийн этгээд нь гадаадын хөрөнгө оруулалттай бол дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 51-ээс доошгүй хувь байх;

13.1.3.дотоодын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй гадаадын хуулийн этгээд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.