14 дугаар зүйл. Урьдчилсан зөвшөөрөл

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Урьдчилсан зөвшөөрөл

14.1.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тохиолдолд өргөдөл гаргагч нь тухайн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээс урьдчилсан зөвшөөрөл авна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг энэ хуулийн 6.3-т зааснаар төр эзэмшиж байгаа бол урьдчилсан зөвшөөрөл авахыг шаардахгүй.

14.3.Энэ хуулийн 14.2-т зааснаар урьдчилсан зөвшөөрөл аваагүй нь энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

14.4.Урьдчилсан зөвшөөрөл авахын өмнө өргөдөл гаргагч нь орон нутгийн иргэдийн биосоёлын тэмдэглэлтэй танилцаж, генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид тайлбарлан таниулна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах урьдчилсан зөвшөөрөл авах журам, биосоёлын тэмдэглэл боловсруулах аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.6.Өргөдөл гаргагч нь биосоёлын тэмдэглэлтэй танилцан генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээс урьдчилсан зөвшөөрөл авснаар тухайн эзэмшигчтэй энэ хуулийн 16.1-д заасан үр шимийн гэрээ байгуулах эрх үүснэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.