15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.Энэ хуулийн 13.1-д заасан этгээд генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон ашиг олох зорилгоор ашиглах өргөдлийг төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.1.энэ хуулийн 16.1.2-т заасан мэдээлэл болон генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн танилцуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.2.хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.3.хуулийн этгээдийн танилцуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.4.гадаадын хуулийн этгээд бол дотоодын хуулийн этгээдтэй хийсэн хамтран ажиллах гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.5.энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлсэн баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.6.энэ хуулийн 14.1-д заасан урьдчилсан зөвшөөрөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.7.энэ хуулийн 8.1.2-т заасан газар зүйн гарал үүслийн тодорхойлолт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.8.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалах, хамгаалах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээний танилцуулга. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.2.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.3.Тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргах бөгөөд мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаагаар олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.4.Тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.5.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.6.Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн тухай Монгол Улсын олон улсын гэрээнд заасан ургамлыг хүнс, тэжээлийн зорилгоор ашиглах бол тусгай зөвшөөрөл шаардахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.7.Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.3-т заасан суурь судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийхэд энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл шаардахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.8.Энэ хуулийн 15.7-д заасан судалгааны ажил эхлэхээс өмнө холбогдох мэдээллийг энэ хуулийн 10.3.2-т заасан ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх бөгөөд судалгааны ажлын үр дүнг хагас жил тутамд шинэчлэн энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн санд тайлагнах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.9.Мэргэжлийн зөвлөл тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдөрт багтаан дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад танилцуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.10.Ургамал, амьтны биологийн нөөц бэлтгэх зөвшөөрөлтэй холбоотой харилцааг Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хуулиар тус тус зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.11.Төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.11.1.Мэргэжлийн зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үр шимийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэлт гаргасан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.11.2.энэ хуулийн 15.1.4-т заасан хамтран ажиллах гэрээг цуцалсан, эсхүл дуусгавар болгосон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.11.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.11.4.хуулийн этгээд татан буугдсан; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.11.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч генетик нөөцийг ашиглахаар заасан хувь, хэмжээг хэтрүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.12.Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг ашиг олох зорилгоор ашиглах бол дахин өргөдөл гаргаж тусгай зөвшөөрөл авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.13.Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.14.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийцлийн гэрчилгээний үндэслэл болох бөгөөд тухайн генетик нөөцийн ашиглалт хуулийн дагуу хэрэгжиж байгааг хянах хэрэгсэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./