7 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар төрөөс баримтлах бодлого

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаар төрөөс баримтлах бодлого

7.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэлжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7.2.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн инновацын судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжинэ.

7.3.Генетик нөөц, уламжлалт мэдлэг, биотехнологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэнэ.

7.4.Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.