6 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өмчлөгч, эзэмшигч

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өмчлөгч, эзэмшигч

6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай генетик нөөц төрийн өмч байна.

6.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн өвлөн уламжлагч нь тухайн мэдлэгийг энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн санд бүртгүүлж, эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээ нотлох баримтын хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/-д хүргүүлнэ.

6.3.Генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигчийг энэ хуулийн 14.5-д заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд тухайн мэдлэг нь түгээмэл ашиглагддаг, эсхүл эзэмшигч нь тогтоогдох боломжгүй тохиолдолд төр эзэмшигч байна.

6.4.Энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, биохайгуул хийх, ашиглах эрхийг хуулийн этгээдэд олгож болно.

6.5.Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг илрүүлэх, биохайгуул хийх, мэдээллийн санд бүртгүүлэхгүй ашиглах, бусдад дамжуулах, худалдах, үр шимийг хүртэхийг хориглоно.

ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГТЭЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.